Тэмцээний зорилго:
Япон улсад ажиллаж, суралцаж буй Монголын оюутан залуучууд үе тэнгийнхээ оюутан залуучуудтайгаа танилцаж, хамтдаа чөлөөт цагаа үр бүтээлтэйгээр хөгжилдөн өнгөрүүлэхэд оршино. 1. Дүрэм:
- Оролцогч нь 30 минутын хугацаанд хялбар(easy), энгийн (standard), хэцүү (hard) гэсэн 3 төрлийн судокуг бөглөж оноо цуглуулна.
- Хялбар (easy) судокуг бүрэн гүйцэд, зөв бөглөсөн тохиолдолд 150 оноо, бусад тохиолдолд зөв бөглөсөн нүд болгонд 3 оноо авна.
- Энгийн (standard) судокуг бүрэн гүйцэд, зөв бөглөсөн тохиолдолд 200 оноо, бусад тохиолдолд зөв бөглөсөн нүд болгонд 3 оноо авна.
- Хэцүү (hard) судокуг бүрэн гүйцэд, зөв бөглөсөн тохиолдолд 250 оноо, бусад тохиолдолд зөв бөглөсөн нүд болгонд 4 оноо авна.
- Нийлбэр дүнгээр байр эзлэх бөгөөд хамгийн өндөр оноо цуглуулсан оролцогч ялагч болно.
- Оролцогч нь 30 минутаас богино хугацаанд судокуг бөглөж дуусвал шүүгчид хураалгаж болох бөгөөд хэрэв нийлбэр оноо тэнцсэн тохиолдолд түрүүлж хураалгасан оролцогч ялна.
2. Тэмцээний журам:
- Оролцогч нь судокуг бөглөж байх үедээ алдаа гаргасан гэж үзсэн тохиолдолд судокуг дахин 1 удаа авах эрхтэй.
- Оролцогч нь тэмцээний үеэр бусад оролцогчиддоо саад болохыг хориглоно.
- Бусад оролцогчоос хуулсан, дэмжлэг авсан оролцогч тэмцээнээс шууд хасагдана.
3. Оролцогчийн бүрэлдэхүүн, журам:
- Монгол улсын иргэн байх.
- Япон улсад сурч болон амьдардаг байх.
- Тэмцээний хураамжийг төлж нэрээ бүртгүүлсэн байх.
- Эрэгтэй эмэгтэй хүйс харгалзахгүй.
- Оролцогчдын тоонд хязгаар тавихгүй.
4. Шагналын сан:
1-р байр /1 тоглогч/: Өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр /1 тоглогч/: Өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр /1 тоглогч/: Өргөмжлөл, мөнгөн шагнал
5. Тэмцээний бүртгэл:
Оролцохыг хүссэн хүмүүс yamoh.sport@gmail.com руу мэдүүлгээ явуулна.
Мэдүүлэг хүлээн авах хугацаа: 2011 оны 12 сарын 1-нээс 2011 оны 12 сарын 16-ны 23:59 хүртэл.
Мэдүүлэгт
(Subject: Sudoku гэж явуулна уу!)
1. Нэр, байршил (Токио,Осака г.м )
2. Сурдаг сургууль
3. Холбогдох утас, и-мэйл зэрэг мэдээллээ багтаана уу.
6. Тэмцээний хураамж: 200円 (Жич:Тэмцээн болох өдөр бүртгүүлвэл 300円)
