Тэмцээний зорилго:
Япон улсад ажиллаж, суралцаж буй Монголын оюутан залуучууд үе тэнгийнхээ оюутан залуучуудтайгаа танилцаж, хамтдаа чөлөөт цагаа үр бүтээлтэйгээр хөгжилдөн өнгөрүүлэхэд оршино. 1. Тэмцээний төрөл:
- Сагсан бөмбөгийн эрэгтэй багуудын аварга шалгаруулах
- Сагсан бөмбөгийн эмэгтэй багуудын аварга шалгаруулах
- 3 онооны шидэлтийн тэмцээн
- Хос шидэлтийн тэмцээн гэсэн 4 төрлөөр зохиогдоно.
2. Шагналын сан:
1. Сагсан бөмбөгийн эрэгтэй багуудын аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр, хоёрдугаар байр, гуравдугаар байр болон шилдэг тоглогч тус тус нэгийг шалгаруулна.
- Тэргүүн байр/1 баг/: Шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- Хоёрдугаар байр/1 баг/: Mөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- Гуравдугаар байр/1 баг/: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- Шилдэг тоглогч/1 тоглогч/: Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнана.
2. Сагсан бөмбөгийн эмэгтэй багуудын аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр, хоёрдугаар байр болон шилдэг тоглогч тус тус нэгийг шалгаруулна.
- Тэргүүн байр/1 баг/: Шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- Хоёрдугаар байр/1 баг/: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- Шилдэг тоглогч/1 тоглогч/: Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнана.
3. 3 онооны шидэлтийн тэмцээнээс тэргүүн байр, хоёрдугаар байр, гуравдугаар байр тус тус нэг тоглогчийг шалгаруулна.
- 1-р байр /1 тоглогч/: Өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2-р байр /1 тоглогч/: Өргөмжлөл, мөнгөн шагнал
4. Хос шидэлтийн тэмцээнээс тэргүүн байр, хоёрдугаар байр тус тус нэг хосыг шалгаруулна.
- 1-р байр /1 хос/: Өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2-р байр /1 хос/: Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнана.
3. Багуудын бүртгэл
- Баг бүр 5-9 тоглогчоос бүрдэх ба тэмцээний өдөр өөр багаас хүн авах, мэдүүлгэнд бичигдээгүй хүнийг багтаа тоглуулахыг хатуу хориглоно.
- Тэмцээнд оролцох бүх багуудыг онлайн хэлбэрээр бүртгэх бөгөөд багуудын ахлагч нар дараах маягтыг бөглөн, зохион багуулагчидтай мэйл хаягаар холбогдож багаа бүртгүүлэх болно. (маягтыг энд дарж татаж авна уу) Маягтыг File->Download as->Excel гэж татаж авна уу. Бөглөж дуусаад Subject дээрээ Basketball гэж бичээд yamoh.sport@gmail.com руу attach хийн илгээнэ үү
- Тэмцээнд хамгийн түрүүнд бүртгүүлсэн эрэгтэй 16 багийг бүртгэнэ. (Эмэгтэй багт хязгаарлалт байхгүй)
- Багууд бүртгүүлэхдээ багийн хураамж болох 9000 иенийг зохион байгуулагчдын данс руу шилжүүлнэ.
- Бүх тоглогчид даатгалд хамрагдах үүрэгтэй ба тэмцээнийг зохион байгуулагч (ЯМОХ) нэгдсэн байдлаар бүх багийн мэдүүлэг ирж дууссаны дараа мэдүүлэг дээрх мэдээллийн дагуу даатгалд хамруулах болно.
- Бүртгэл 2011 оны 12 сарын 1-нээс 12 сарын 16-ны 23:59 хүртэл явагдана.
Зохион багуулагчдын мэйл хаяг: yamoh.sport@gmail.com
Зохион багуулагчдын данс(ゆうちょ銀行): 10450 1991121 ダワードルジ ムンフズル
Жич: Багуудын хураамжинд тоглогчдын даатгалын мөнгө багтсан болно.
4. Тэмцээний дүрэм
1. Оролцогчийн бүрэлдэхүүн, журам:
- Монгол улсын иргэн байх.
- Япон улсад сурч болон амьдардаг байх.
- Оролцогч багууд нь тэмцээний хураамжийг төлж бүртгүүлсэн байх.
2. Оноолт
- Эрэгтэй багуудыг A, B, C гэсэн 3-хэсэгт хуваана.
- Оноолтыг өмнөх жил ашигласан тусгай программаар санамсаргүй байдлаар хуваах бөгөөд оноолт нь 2011 оны 12 сарын 22-ны 15:00 цагаас онлайн хэлбэрээр явагдах ба баг бүрийн төлөөлөгчид уг оноолтыг хянах үүрэгтэй. (программыг энд дарж үзнэ үү)
- Жич: Оноолтын явцыг хэрхэн явуулах, хянах талаар багийн ахлагч нар руу мэйлээр мэдэгдэх болно.
3. Эрэгтэй тоглолт
- Хэсэг бүрт, багууд хоорондоо тойргоор тоглоно.
- Хожлын онооны эрэмбээр нь хэсэг бүрээс эхний 2 баг, нийтдээ 6 баг хэсгээс гарах ба ахин EAST, WEST гэсэн 2 хэсэгт хуваагдах ба мөн тойргоор тоглоно.
- Зураг дээрхтэй адилаар East1-West2, East2-West1 тэй зөрж тоглох ба хожсон багууд тэмцээний аваргын төлөө, хожигдсон багууд хүрэл медалийн төлөө тоглох юм.
Тэмцээн 2 өдөр дараах байдлаар тоглох болно.
(зураг дээр дарж томоор харна уу)
4. Хэсгээс шалгарах дүрэм
- Хэсгээс дараах байдлаар багуудыг шалгаруулан шувтаргын тоглолтонд оролцуулах болно.
- Багуудын хожлын тоог үндэслэн нэг хэсгээс эхний 2 баг
- Багуудын хожлын тоо тэнцсэн тохиолдолд зөвхөн тус багуудын хоорондын тоглолтын үр дүн дээрх авсан, алдсан онооны зөрүүг тоолон уг тоо аль их байгаа 2 баг(хэсгийн 1,2-р байр шалгаруулах үед), 1 баг(хэсгийн 2-р байр шалгаруулах үед)-ийг шалгаруулах болно.
Жич: Энэ нь нэг хэсэгт хэдэн баг орсноос хамааран өөрчлөгдөх боломжтой.
5. Тоглолтын хугацаа
- Эхний өдөр эрэгтэй багийн тоглолт бүр талдаа 6 минутаар 2 үе тоглоно. 2-дах өдөр эрэгтэй багийн тоглолт бүр талдаа 8 минутаар 2 үе тоглоно.
- Эхний өдөр эмэгтэй багийн тоглолт бүр талдаа 5 минутаар 2 үе тоглоно. 2-дах өдөр эмэгтэй багийн тоглолт бүр талдаа 7 минутаар 2 үе тоглоно.
- Бие халаалтыг өмнөх багуудийн тоглолт дууссанаас хойш 4 минутын дотор хийх.
- Time out болон торгуулийн шидэлтийн үед л зөвхөн цагийг зогсооно.
- Тоглогч гэмтэж бэртсэн үеийн аргагүй тохиолдолд шүүгчийн зөвшөөрлөөр тоглолтын цагийг зогсоож болно.
Жич:Хэсгийн тоглолтын үед багийн алдааг тоолж тав болсон тохиолдолд торгуулийн шидэлтийг эсрэг багаар нь хийлгэх болно.
6. Эмэгтэй тоглолт
- Эмэгтэй багууд цөөхөн тул тойргоор тоглож аварга багаа тодруулна.
7. Тэмцээний шүүгч
- Баг бүрээс тэмцээний шүүгч нэг хүнийг сонгон гаргасан байх. Мэдүүлгэнд шүүгчийн нэрийг дурдсан байх.
- Шүүгч өөрийн багийн тоглолтыг шүүхгүй.
- Нэг тоглолтыг 2 шүүгчтэйгээр явуулна.
- Тоглолт зөвхөн шүүгчийн шийдвэрээс хамаарах тул
- ХАРИУЦЛАГАТАЙ, МЭДЛЭГТЭЙ хүнээр шүүгчээр томилно уу.
- Зохион байгуулагчдаас өгсөн хуваарийн дагуу шүүх болно.
8. Шилдэг тоглогч шалгаруулах
Шилдэг тоглогчийг өмнөх жилүүдийн адилаар шалгаруулах бөгөөд хагас шигшээд шалгарсан багийн тоглогчдын дотроос нийт тоглолтын явцад хамгийн их оноо авсан тоглогчийг шалгаруулна.
Жич: Шигшээ тоглолт гэдэг нь тэмцээний аварга болон, 3-р байрны төлөөх тоглолтыг хэлнэ.
9. Тэмцээнийг гүйцэд дуусгаагүй нөхцөлд:
Эсрэг багт нь 15-0 гэсэн хожлыг өгнө.
10. Дээр дурдагдсан дүрэм, заалтуудаас бусад нөхцөлд тэмцээнийг ОУ-ын сагсан бөмбөгийн сонирхогчийн дүрэм буюу FIBA-н дагуу явуулах болно.
5. Тэмцээний онцлог
Энэ удаагийн Спорт Наадамд маань урилгаар япон улсад амжилттай барилдаж буй Хакухо Даваажаргал тэргүүтэй монголын сумочдын баг оролцох ба тэмцээний 2 дах өдөр буюу 25ны ням гарагт тэмцээний шувтаргын тоглолтонд шалгарсан шилдэн 8 багийн шилдгүүдээс бүрдсэн багтай нөхөрсөг тоглолт хийх юм.
Жич: Шалгарсан шилдэг 8 багаас (баг тус бүрээс нэг хүн) бүрдсэн баг сумочидтай тоглох ба багуул уг нэг гишүүнээ баг дундаа шийдэх болно.
3 онооны шидэлтийн тэмцээн
1. Ерөнхий дүрэм:- 3 онооны шидэлтийн тэмцээн нь хэсгийн тоглолт, шувтаргын тоглолт гэсэн 2 үетэй байна.
- Хэсгийн тоглолтонд оролцогч нь 1 минутын хугацаанд тогтоосон 5 байрлал тус бүрээс 2 удаа, нийт 10 удаа шидэлт хийж оноо цуглуулна.
- Бөмбөг цагирагт орсон тохиолдол бүрийг нэг оноо гэж тооцно.
- 1 минутын хугацаанд амжаагүй шидэлтийг хүчингүйд тооцно.
- Хэсгийн тоглолтын нийт оролцогчдоос онооны эрэмбээр эхний 5 оролцогч шувтаргын тоглолтонд оролцох эрхтэй болно.
- Шувтаргын тоглолтонд шалгарсан 5 оролцогч эхний үетэй адилаар дахин тус бүр 10 удаа шидэлт хийж хамгийн их оноо авсан нь уг тэмцээний аваргаар шалгарна.
- Оноо тэнцсэн тохиолдолд оролцогчид 5 удаагийн нэмэлт шидэлт хийж хайнаагаа салгана.
2. Оролцогчийн бүрэлдэхүүн, журам:
- Монгол улсын иргэн байх.
- Япон улсад сурч болон амьдардаг байх.
- Тэмцээний хураамжийг (500円) төлсөн байх.
- Тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээс оролцох эрхтэй.
- Эрэгтэй эмэгтэй хүйс харгалзахгүй.
- Оролцогчдын тоонд хязгаар тавихгүй.
Хос шидэлтийн тэмцээн
1. Ерөнхий дүрэм:- Нэг эрэгтэй, нэг эмэгтэй тоглогчоос бүрдэх багууд өрсөлдөнө.
- Тэмцээн нь хэсгийн тоглолт, шувтаргын тоглолт гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
- Хэсгийн тоглолтонд багийн эрэгтэй оролцогч бүр гурван онооны зураасны гадна талаас, дуртай байрлалаасаа шидэлт хийнэ. Харин эмэгтэй оролцогчид гурван секундын талбайн гадна талд, дуртай байрлалаасаа шидэлт хийнэ.
- Бөмбөг цагирагт орсон тохиолдол бүрийг нэг оноо гэж тооцно.
- Багийн оролцогч тус бүр 6, 6 удаагийн шидэлт хийнэ.
- Хэсгийн тоглолтын нийлбэр онооны эрэмбээр эхний 4 хос, тэмцээний шувтаргын тоглолтонд оролцох эрхтэй болно.
- Шувтаргын тоглолтонд оролцогч 4 хосын 8 оролцогч, дахин 6 удаагийн шидэлт гүйцэтгэж хамгийн их оноотой нь уг тэмцээний аваргаар шалгарна.
- Оноо тэнцсэн тохиолдолд багийн гишүүд тус бүр 3 удаагийн нэмэлт шидэлт хийж хайнаагаа салгана.
2. Оролцогчийн бүрэлдэхүүн, журам:
- Монгол улсын иргэн байх.
- Япон улсад сурч болон амьдардаг байх.
- Оролцогч багууд нь тэмцээний хураамжийг (1000円)төлж бүртгүүлсэн байх.
- Тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээс оролцох эрхтэй.
- Нийт 12 хүртэлх хосыг бүртгэнэ.
Анхааруулга:
- Японы хуулиар дунд сургууль дээр архи, тамхи хэрэглэх нь хориотой тул, тамхийг зөвхөн тусгай заагдсан газар татах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.
- Тэмцээний зааланд гадуур өмсдөг гуталтай орохгүй байх. Боломжтой бол гэрээсээ дулаан улавчаа бариад ирж ч болно.
- Тэмцээнд оролцогчид эхлэх цагаас хоцрохгүй байх хэрэгтэй. Хоцорсон багийг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авч болзошгүй.
- Тэмцээн эхэлснээс хойш талбай дээр эсрэг баг, хөгжөөн дэмжигчдээ хүндэтгэн тоглолтондоо хоцрохгүй байх.
- Тоглолтын турш шүүгчид тоглолтыг удирдах бөгөөд, тэднийг хүндэтгэж харьцах. Ямар нэгэн зүй бус харьцаа гаргавал баг, тамирчдыг тоглолтоос хасах хүртэлх арга хэмжээг авна.
- Багийн тамирчид ижил өнгийн хувцсаар жигдэрсэн байх хэрэгтэй.
- Багийн тамирчид мэдүүлэг өгөн бүртгүүлсэн тохиолдолд дахин өөр багт оролцож болохгүй.
- Багийн хөгжөөн дэмжигчид ёс зүйтэй байх үүрэгтэй.

