Ширээний теннис

Тэмцээний зорилго:
Япон улсад ажиллаж, суралцаж буй Монголын оюутан залуучууд үе тэнгийнхээ оюутан залуучуудтайгаа танилцаж, хамтдаа чөлөөт цагаа үр бүтээлтэйгээр хөгжилдөн өнгөрүүлэхэд оршино.


  1. Дүрэм:
  • Тэмцээн Олон Улсын Ширээний теннисийн дүрмээр тоглоно.
  • Тоглолт аль нэг нь ялах хүртэл тоглоно
  • Тоглолтонд хамгийн түрүүлж 11 оноо авсан тоглогч хожно.         
  • Нэмэлт гаргалт /падаж/ гэж байхгүй.
  • Тойргийн тоглолт 11 оноогоор 3 үе үргэлжлэх ба хэн түрүүлж 2 хожил авсан нь ялна.
  • Тойргийн тоглолтоос онооны эрэмбээр эхний 2 оролцогч шигшээ тоглолтонд оролцох эрхтэй болно.
  • Шигшээ  тоглолт 11 оноогоор 5 үе үргэлжлэх ба хэн түрүүлж 3 хожил авсан нь ялна.
Жич: Оролцох тамирчдын тооноос шалтгаалж зоонд хуваах үгүй нь шийдэгдэх болохыг анхаарна уу!
  • Тэмцээн нь эрэгтэй дан, эмэгтэй дан, холимог хос гэсэн 3 төрлөөр явагдана.
  • Холимог хос тэмцээнд бүртгүүлсэн багийн гишүүн өөр багт шилжих боломжгүй.  

   2. Тоглогчийн бүрэлдэхүүн, журам:
  • Монгол улсын иргэн байх.
  • Япон улсад сурч болон амьдардаг байх.
  • Оролцогч, багууд нь тэмцээний хураамжийг төлж бүртгүүлсэн байна.
  • Оролцогчдын тоонд хязгаар тавихгүй.

    3.  Шагналын сан:

      Эрэгтэй, эмэгтэй дан төрөл тус бүр:
  • 1-р байр/1 хүн/: Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 2-р байр/1 хүн/: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 3-р байр/1 хүн/: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал  


       Холимог хос төрөл:
  • 1-р байр/1 хос/: Өргөмжлөл, мөнгөн шагнал  
  • 2-р байр/1 хос/: Өргөмжлөл, мөнгөн шагнал


4.Тэмцээний бүртгэл:
Оролцохыг хүссэн хүмүүс yamoh.sport@gmail.com руу мэдүүлгээ явуулна.
Мэдүүлэг хүлээн авах хугацаа: 2011 оны 12 сарын 1-нээс 2011 оны 12 сарын 16-ны 23:59 хүртэл (Тоглогчид бүрдээгүй тохиолдолд тухай өдрийн өглөө хүртэл)
Мэдүүлэгт
(Subject: Tennis гэж явуулна уу!)
1. Нэр, байршил (Токио,Осака г.м)
2. Сурдаг сургууль
3. Төрөл (Эр, эм, эсвэл хос)
4.Холбогдох утас, и-мэйл зэрэг мэдээллээ багтаана уу.

5.Тэмцээний хураамж:  800円 (Жич:Тэмцээн болох өдөр бүртгүүлвэл 1000円)