Сайн байцгаана уу, оюутан залуусаa? Японд суралцагч оюутан залуусынхаа дунд нөхөрсөг харилцааг тогтоох, хамтдаа чөлөөт цагаа үр бүтээлтэйгээр зөв боловсон хөгжилтэй өнгөрүүлэх зорилгоор шатар, даамны тэмцээндээ оролцохыг урьж байна.
1. Дүрэм:
- Хэрэв тоглолт 20 минутаас дээш үргэлжилбэл, 5 минутын блиц цаг тавина.
- Финалын тоглолтонд тэнцсэн тохиолдолд коэффициент тоолж ялагчийг шийднэ.
- Тухайн өдөр цугласан тоглогчдын тооноос хамаарч тойрог эсвэл швецарь системийн аль нэгээр нь тоглоно.
2. Шагналын сан:
1-р байр /1 хүн/: Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр /1 хүн/: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр /1 хүн/: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
4.Тэмцээний бүртгэл:
Мэдүүлэг хүлээн авах хугацаа: 2011 оны 12 сарын 1-нээс 2011 оны 12 сарын 16-ны 23:59 хүртэл (Тоглогчид бүрдээгүй тохиолдолд тухай өдрийн өглөө хүртэл)
Мэдүүлэгт
(Subject: Shatar эсвэл Daam гэж явуулна уу!)
1. Нэр, байршил (Токио,Осака г.м )
2. Сурдаг сургууль
3. Холбогдох утас, и-мэйл зэрэг мэдээллээ багтаана уу.
5.Тэмцээний хураамж: 800円 (Жич:Тэмцээн болох өдөр бүртгүүлвэл 1000円)